
Монгол Улсын Их Сургуулийн номын сан өнөөдрөөс эхлэн туршилтаар 24 цагаар ажиллаж эхэлсэн байна.
Оюутнуудад зориулан шалгалтын үеэр буюу арванхоёрдугаар сарын 23-наас 27-ныг дуустал ийнхүү 24 цагаар ажиллах аж.
Энэ хугацаанд “Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг” 24 цагаар ажиллах бөгөөд цаашид номын сангийн ажиллах цагийн хуваарийг уртасгахаар хэд хэдэн ажлуудыг санаачлаад байгаа талаар МУИС-аас мэдээллээ.