
60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Тэр хоёр давж заалдах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо.
Тус хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон бол тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцсон аж.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.