
Засгийн газрын хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн мөнгө болон төрийн бүх албан хаагчдын цалинг нэмэхээр болсон талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр инфляцын өсөлттэй холбогдуулан тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.