
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбарт дараах хоёр шийдвэрийг гаргалаа.
“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна.
Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.