
Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 360 дахь өдөр бөгөөд он дуусахад 5 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 26. Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн. Гар одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвөлгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, туулай, морь,хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2732.43 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.90 юань 389.71, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1.09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” чуулган болно.
2.10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
3.10.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
4.10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Утас: 70119921
5. 11:00 цагт Royal House Hotel-д “Алдарт эх хөгжлийн түүчээ” ТББ-аас Нийслэлийн 6 дүүргийн 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж байгаа зорилтот бүлгийн өрхийн 4-8 насны 100 хүүхэд, тэдгээрийн эцэг эхчүүдийн хүрээнд “HAPPY FAMILY” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах юм байна. Холбоо барих утас: 90503020- Үүрийнтуяа
6. 11:00 цагт MN-Мэдээллийн төвд МоАХ-ны анхдагчид хэвлэлийн бага хурал хийнэ
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
1. 1492 Испанийн Шинэ ертөнцөд байрлах Ла Навидад суурийг Кристофер Колумб (Гаити дахь орчин үеийн Мон-Сен-Николас) байгуулжээ.
2. 1792 оны Францын хаан Луис XVI-ийн шүүх хурал Раймонд Десезийн авчирсан хаадын хамгаалалтыг сонсон байна.
3. 1825 оны Оросын Цар Николасын I эсрэг хийсэн декембристуудын бослого эхлэж байжээ.
4. 2004 онд 9.3 баллын хүчтэй газар хөдлөлт нь Шри Ланка, Энэтхэг, Индонез, Тайланд, Малайз, Энэтхэгийн Далайн зах, Мальдивууд болон Энэтхэгийн далайн эрэгт хүчтэй цунами үүсгэж, 230,000 хүний аминд хүрсэн аж.