
Өнгөрсөн шөнө нэгэн иргэн Сансрын тунелээс унаж гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, 30 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсэрсэн аж.
Түүний амь нас эрсдээгүй бөгөөд түргэн тусламжийнхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.