
Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний хангалттай холбоотой иргэдийн санал гомдол нийслэлийн удирдлагуудад ирэх болов. Тухайлбал, зарим дүүргийн алслагдмал гэр хорооллын шахмал түлш түгээх цэгүүд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, түлш хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлууд үүсээд байна.
Иймд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаараар дээрх асуудлыг хэлэлцэх гэнэ.
Мөн үүнээс гадна "Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай", "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" хоёр асуудлыг хэлэлцэх аж.
