
Энэ сард албан байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ болж байгаатай зэрэгцэн нийслэлийн иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд эрс нэмэгджээ.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна.
Иймд хэн нэгэн иргэн архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн бол аливаа гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, заавал гэрт нь хүргэх, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөрэй гэж цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.