
ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид өнөөдөр экзекватурыг гардуулан өглөө. Энэ үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.