
Италийн Боловсролын сайд Лоренцо Фиорамонти огцрох өргөдлөө тус улсын Ерөнхий сайд Жузеппе Контид хүргүүлжээ. Энэ тухай Пүрэв гарагт /2019.12.26/ Rai News24 суваг мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар огцорсон шалтгаан нь боловсролын байгууллагууд болох бага, дунд болон их дээд сургуулиудын санхүүжилтийн хомстолтой холбоотой аж. Өмнө нь Фиорамонти ирэх жилийн төсөвт боловсролын салбарт 3 тэрбум евро төлөвлөөгүй тохиолдолд Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдэж байжээ. Төсөв энэ долоо хоногийн эхээр батлагдсан бөгөөд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгийг тусгаагүй байна. Фиорамонти эрх баригч намуудын нэг болох "5 Одын Хөдөлгөөн" -ийг төлөөлдөг юм.