
Францын Үндэсний төмөр замчдын нийгэмлэгийн (SNCF) жолооч нарын 40 орчим хувь нь Зул сарын баярыг үл харгалзан тэтгэврийн шинэчлэлийн эсрэг ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа тухай France Presse агентлаг мэдээлэв. SNCF-ийн тэмдэглэснээр “ажил хаялтад нийт машинистуудын 42,1%, хянагчдын 24%, диспетчерүүдын 13,8% оролцож байгаа” аж. Пүрэв гарагт /2019.12.26/ TGV хурдны галт тэрэгний 50%, Тransilien маршрутын галт тэрэгний 20% , орон нутгийн галт тэрэгний 40% ажилласан тухай тус нийгэмлэгийн Твиттер хуудсанд нийтэлсэн байна