
Хөх хотчууд өчигдөр метроны шугамныхаа нээлтийг хийжээ. БНХАУ өнөөдрийн байдлаар 30 хотоо метроны шугамтай болгоод буй бөгөөд, 2020 онд энэ тоог 50-д хүргэнэ гэв.
Нийт 21.7 километр урттай, 20 өртөөтэй тус шугам хотын дөрвөн дүүргийн иргэдэд үйлчлэх зохицуулалттай бөгөөд нийт багтаамж 2 мянга 62, зорчих дээд хурд 80 км/цаг юм байна.
Метроны шугам ашиглалтад орсноор тус хотын замын түгжрэл эрс буурна гэж хотын удирдлагууд үзжээ. Нийт гурван сая хүнийоршин суугчтай Хөх хот Хятадын автозамын хамгийн ачаалал өндөртэй 10 хотын нэгт багтдаг болсон.