
Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний 05:05 цагт/үүрээр/ Баянгол дүүрэг, гуравдугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан байна. Галын улмаас 4 машин шатжээ. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа тухай мэдээлэв.