
Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 381 мянган иргэн сар бүр тэтгэвэр авдаг. Тэдний 60 хувь буюу 230 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээлд 680 тэрбум төгрөг авчээ. Үүнд зээлийн хүү багтаагүй. Өнгөрсөн онд тэтгэврийн зээлийн хүү 10 хувь, 2018 онд 12 хувь, 2017 онд 15 хувь, 2016 онд 18 хувь байсан юм. Хэзээ зээл авснаас хамааран хүү багтаан тооцвол тэтгэврийн зээлийн нийт дүн 1 их наяд төгрөг давах магадлалтай аж.