
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна. Улмаар ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгсөн аж.
ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн ажээ.