
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Өнөөдөр гадаа -12 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 3 дахь өдөр бөгөөд он дуусахад 362 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -12 хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгаар сарын 03. Сугар гараг. Билгийн тооллын найман. Дэлгэрүүлэгч одтой, Хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08 цаг 42 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурам хийх, бэх гуйх, инж өгөх, насан бүтээл хийлгэх, гэр бүрэхэд сайн. Ургаа тод таслах, газрын ам нээх зэрэг үйл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад нас уртадна.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 3740.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00 юань 394.20, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1. 9:30 цагт ГССҮ төвд эрчимт эмчилгээ болон хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн засварын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯамны сайд Д.Сарангэрэл хүрэлцэн ирж нээнэ. Утас 88020213
- 2. 15 цагт МУИС-ийн Номын санд Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар ахын "Лхүмбийн хэрэг" номын нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1. 1496 Леонардо да Винчи нисдэг төхөөрөмжийг амжилттай туршжээ
- 2. 1777 оны генерал Жорж Вашингтоны хувьсгалт арми Нью-Жерси мужийн Принстон дахь тулалдаанд Их Британийн хүчнүүдийг ялав
- 3. 1925 он Бенито Муссолини Италийн парламентыг татан буулгаж, өөрийгөө Италийн дарангуйлагч хэмээн тунхаглаж "Ил Дюс" (тэргүүлэгч) цолыг хүртэв.
- 4. 1977 Стив Возняк, Стив Жобс нар Apple Computer, Inc компанийг нэгтгэсэн
- 5. 1985 Израилийн засгийн газар Этиопын 10,000 еврейчүүдийг нүүлгэн шилжүүлснийг баталгаажуулав