
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод болон дээд хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж байна. Харин нэг сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 4.2 сая төгрөгөөр тогтоов. Энэ дүнгээс дээш орлоготой иргэд ч 4.2 сая төгрөгөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэл төлнө.