
Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Харин түүний оронд бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 30-нд үүрэгт ажилдаа орсон байна.