
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой зүйл: Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 6 дахь өдөр бөгөөд он дуусахад 359 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -13 хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 11. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулган, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Бага хүйтэн болох улирал 6 цаг 5 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2741.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.20 юань 394.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн удирдлагууд “Нэг ХОТ-Нэг стандарт” зорилтын хүрээнд 2020 онд хийх томоохон ажлуудаа танилцуулна.
- 11.00 цагт Спортын төв ордонд Австри улсын Инсбрук хотноо ахмадын өвлийн олимпын III наадамд оролцох Монголын баг тамирчдаа үдэн гаргана.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 18.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд уран барималч Д.Анхбаярын “Wind of Sky” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1. 1649 Английн Парламентын парламент Чарльз I-ийг урвасан болон бусад "өндөр гэмт хэрэг" -ийн хэргээр шүүхэд өгөхийг санал болгов.
- 2. 1912 он Альфред Вегенер, геофизикч, цаг уурын мэргэжилтэн Франкфуртын Сенкенберг-Музейд Геологийн холбооны (Геологичен Верейнигунг) Геологийн холбооны лекц дээр континенталь шилжилтийн талаархи маргаантай онолоо танилцуулсан байна.
- 3. 1941 оны АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт АНУ-ын Холбооны улсад үг хэлэх үеэрээ "Дөрвөн эрх чөлөө" (үг хэлэх, шүтэх эрх чөлөө; хүсэл, айдсаас ангид байх) үг хэллэгээ хийжээ.