
Монгол улсын хүн амын, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-15-ны өдрүүдэд болно. Мөн хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байна.
Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж өнгөрсөн арван жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгож ажиллах боломжтой.