
Нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд журам зөрчсөнөөс нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаа гэж албаныхан мэдээлсэн. Тиймээс маргаашнаас /2020.01.07/ автобусанд байрлуулсан камерыг ашиглан, нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцно.Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ нь тусдаа тэмдэг тэмдэглэгээтэй байдаг. Тэр тэмдгийг зөрчсөн тохиолдолд 20 мянган төгрөгөөр жолоочийг торгоно. Торгуулийн хэмжээ өөрчлөгдөхгүй.