
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно
Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 7 дахь өдөр бөгөөд он дуусахад 358 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 12. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2743.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.10 юань 394.30, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1. 10.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Хүмүүн бичиг сониноос 23 дахь удаагаа зохион байгуулсан “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.
- 2. 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын ахмадын холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
- 3. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс бүх улс төрийн намуудад “Авлигыг шийдэх шийдэл” хүргүүлэх талаар мэдээлнэ.
- 4. 15.00 цагт Монгол Улсын Консерваторийн хурлын танхимд “Сэтгэлийн дулаан бэлэглэе” аяны нэгдсэн уулзалт болно.
Төрийн ордонд
- 5. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
- 6. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1. 1610 Галилей Галилей Бархасбадь гаригийн эхний гурван сарыг олж мэдэв.
- 2. 1714 бичгийн машиныг англи гаралтай Хенри Милл патентжуулсан (жилийн дараа барьсан)
- 3. 1941 онд Хятадын Куоминтангийн цэргийн хүчин Чи Кай-Шекийн тушаалаар Аньхуй мужийн Маолин хотод баригдсан Коммунист Шинэ Дөрөвдүгээр арми руу гал нээж, 7000 цэргийг алж, олзолжээ.
- 4. 1953 оны АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман Америкийн устөрөгчийн бөмбөг боловсруулж буйгаа зарлав.
- 5. 1954 ж. Джорджтаун-IBM туршилтыг Нью-Йорк дахь IBM-ийн төв байранд машин орчуулгын системийн 1-р олон нийтийн жагсаал болжээ.