
Монголын ахмадын холбооноос иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
ҮАБЗ-ийн дагуу Засгийн газраас хууль өргөн барих замаар Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар тэтгэврийн зээлийг тэглэж буйд талархаж байгаа ахмадууд байгаа. Нөгөө талдаа тэтгэврийн зээл аваагүй гомдолтой иргэд байна.
Иймд Монголын ахмадын холбооноос "байгалийн баялгийг ижил тэгш хувиарлаж тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй. Энэ талаар үе үеийн төр засгийн газраас бодлого мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч одоо болтол арга хэмжээ аваагүй юм. Тиймээс нэгэнт хөрөнгийн эх үүсвэр бий болсон энэ боломжийг ашиглаж, тэтгэврийн зөрүүг арилгахад хөрөнгө гаргах, эхний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгаж наад зах нь 150 мянган төгрөг сар бүр зөрүүд нь олгохоор тооцоход жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэх хэрэгтэй" гэлээ