
М-Си-Эс групп нь "М дижитал" гэх банк байгуулах хүсэлтээ Монголбанканд тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Шинээр байгуулагдах гэж буй тус банк нь Монголбанкны стандартыг бүрэн хангасан байдаг аж. Гэвч өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанк М-Си-Эсийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн агуулга бүхий албан тоот бичиг ирүүлжээ. Үүнээс хойш тус банкинд зөвшөөрөл өгөх эсэх нь шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа юм.