
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой.
Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.
ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
- Сургалтын төлбөр төлсөн баримт / Сургалтын төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
- Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх /
- Сургалтын төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
- Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт бичиг бүрдүүлэх юм байна.