
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: МҮЭХ-нд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрччний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил амралтын хуваарийг өөрчлөх талаар мэдээлнэ
Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 8 дахь өдөр бөгөөд он дуусахад 357 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 08. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 13. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2743.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.20 юань 396.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1. 09.00 цагт Альфа зочид буудалд Гэр бүл хүүхэд залуучуудыг чадваржуулах "Эрх, үүрэг, оролцоо" үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. Утас: 99736124, 99035384
2. 11.00 цагт МҮЭХ-нд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрччний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил амралтын хуваарийг өөрчлөх талаар мэдээлнэ. Утас: 88007709 99907026
3. 11.00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас өөрийн байрандаа угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлнэ. Утас: 90910510
4. 11.00 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Австрал улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амтадын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдэнэ. Утас: 88048481, 99161090, 98880050
5.11.30 цагт MN-Мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас тэтгэврийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
Төрийн ордонд
6. 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
7. 11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
8. 12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
9. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
1. 1790 АНУ-ын 1-р Ерөнхийлөгч Жорж Вашингтон эвлэлийн холбооны 1-р мужид үг хэлсэн байна.
2. 1835 АНУ-ын улсын өр нь түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц удаа $ 0 болсон.
3. 1912 оны дарга нар, ард түмний болон сүм хийдийн байгууллагын төлөөлөгчид болон бусад нэр хүндтэй хүмүүс Африкийн үндэсний конгрессыг байгуулж, бүх африкчуудыг өөрсдийн эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд нэг хүн болгон нэгтгэхийг зорьж байгаагаа зарлав.
4. 1916 оны Дэлхийн дайчин: Османы цэргийнхэн Константинополь руу нэвтрэх эрхийг амжилттай хамгаалсны дараа ANZAC-ийн хүчнүүд Галлиполийн хойгоос гарчээ.