
Давхардсан бүртгэлээ нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулж байна. Зарим иргэд регистрийн дугаараараа НӨАТ-ын урамшууллын системд давхар бүртгэл үүсгэсэн байдаг. Эдгээр хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 25-н гэхэд хувийн мэдээллээ нэгтгэсэн байх ёстой. Зарим нь хоёр, гурван ч бүртгэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Давхар бүртгэлтэй иргэдэд зориулан и-баримт портал сайтад “давхар бүртгэл нэгтэх” гэсэн цэсийг нэмж байршуулсан. Уг цэс рүү нэвтэрч давхар бүртгэлээ нэгтгэх боломжтой. Мөн butsaalt.ebarimt.mn сайтад давхар бүртгэлээ нэгтгэх зааварчилгааг байршуулжээ.