
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямцэцэгээс гал түймрийн аюулаас 2 охиных нь амь насыг авран хамгаалсан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна. Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 7 настай Д, 10 настай А нарыг гал түймрээс авран хамгаалсан юм. Талархалд “Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 дугаар салаааны ахлах ахлагч Ц.Отгонбаяр даргатай тасгийн хамт олонд болон танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд эрдэнэт хүмүний амь насыг авран хамгаалах ариун үйлс нь үеийн үед мөнхөд үргэлжлэх болтугай” хэмээжээ.