
Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын еснөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар, тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулах юм байна.
Энэхүү асуулгын хуудсаар авсан тооллогын мэдээллийг хаагдсан ХАӨМС-тай тулгалт хийн, чанарыг шалгаж хүн ам, орон сууцны тооллогын дүнг нэгтгэн гаргаж танилцуулах юм. Хүн ам өрхийн мэдээллээ айл өрх, иргэн бүр Registration.nso.mn хаягаар орж шалгах, эсвэл харьяа сум, багийнхаа засаг дарга дээр очиж шалгаж баталгаажуулснаар иргэд та бүхэн төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдэнэ.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр явахад иргэд гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам, орон сууцны тухай хуулинд заажээ.