
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын товыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргахдаа зургадугаар сарын 24-нд явуулах саналыг УИХ-д ирүүлсэн байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж зааснаар ийнхүү Сонгуулийн ерөнхий хороо санал боловсруулжээ. СЕХ-ны саналыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тойрог, мандатын хуваарилалтаа хийх ёстой.