
Орхон аймгийн цагдаагийн газрын байрны дэргэд 500 сая төгрөгөөр хүүхэд хамгааллын байрыг барихаар болсон байна. Барилгын ажлыг энэ онд бүрэн дуусгаж 24 цагийн турш байнгын ажиллагаатай байхаар төлөвлөсөн байна. Хүүхэд хамгааллын 108 утсанд долоо хоногт дунджаар долоогоос найман дуудлага ирдэг байна. Үүний ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дуудлага эзэлдэг ажээ.