
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн тийзийн үнэ 15-37 хувиар хямдарчээ. Эл хямдрал нь дөрвөн чиглэлд л үйлчлэх юм байна.
-Сөүл чиглэлд 2018 онтой харьцуулахад 32-37% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Одоогоор МИАТ-ийн тийзийн үнэ хамгийн хямд нь хоёр талдаа 864 мянга 900 төгрөг байна.
-Бусан чиглэлд 2018 онтой харьцуулахад тийзийн үнэ 35% хувиар хямдарчээ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 773 мянга 800 төгрөг байна.
-Хонгконг чиглэлд 2018 онтой харьцуулхад 44% хувиар хямд урамшуулалт тариф зарласан байна. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 1 сая 35 мянга 800 төгрөг байна.
-Берлин чиглэлд 2019 онтой харьцуулхад 20% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Энэ тариф нь эхний нислэгээ зөвхөн бүтэн сайн өдрийн нислэгээр зорчсон байх ёстой бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 19-ны өдрөөс тээвэрлэлтэд мөрдөж эхлэнэ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 2 сая 61 мянга 500 төгрөг байна.