
Хенлей Паспорт Индекс хамгийн хүчирхэг гадаад паспортын жагсаалтыг танилцууллаа. Тус жагсаалтад Японы гадаад паспорт хамгийн хүчирхэгээр нэрлэгдсэн байна. Японы гадаад паспортыг эзэмшигч нь 191 оронд визгүй зорчих эрхтэй байдаг аж.
Харин хоёр дугаарт дэлхийн 190 улс, бүс нутагт визгүй шууд нэвтрэх боломжийг эзэмшигчдээ олгодог Сингапур орсон бол гуравт Өмнөд Солонгос болон Герман давхардан орсон байна. Дээрх хоёр улсын иргэд дэлхийн 189 оронд урьдчилан виз мэдүүлж авах шаардлагагүйгээр зорчих боломжтой байдаг юм. Ер нь энэхүү жагсаалтыг Азийн орнуудад тэргүүлж байгаа бол Европын орнууд араас нь бичигджээ. Финланд, Испани, Дани, Швед болон Франц гэсэн орнууд жагсаалтын эхний аравт орсон байна. Харин АНУ болон Их Британийн гадаад паспорт энэхүү жагсаалтад байр ухарчээ.