
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллого өнөөдрөөс эхэлж байна. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах юм.
Хүн ам, орон сууцны тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ удаа бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хүн амын тооллогыг өөрөө удирдах юм