
Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, пара пауэрлифтингийн төрөлд найман рекорд, пауэрлифтингийн төрөлд дөрөв, нийт тив, дэлхийн 12 рекорд эзэмшдэг МУГТ Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн холбооны улсын шүүгч болсон байна. Түүнд улсын шүүгчийн цол тэмдгийг 2019 оны арваннэгдүгээр сард олгосон байна.