
Нийслэл Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулж нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэлээ.