
Автобусны буудал дээр хувийн машинтай хүмүүс зогсон, нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулан, осол гарах бас нэгэн нөхцлийг бүрдүүлдэг.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас автобуснуудын камерыг ашиглан автобусны буудал дээр зогссон жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоовол 20 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусанд суурилуулсан камерын бичлэгийг хянах, мэдээлэл боловсруулах ажилтныг томилжээ. Замын цагдаагийн удирдлагын төвд ирсэн мэдээллийн дагуу өчигдрөөс эхлэн арга хэмжээ авч эхэлсэн юм.