
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг шалгарсан байна.
Уг өгүүллэгийн наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншсан юм.
Наадмын Тэргүүн байрт Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг шалгарчээ. "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон байна.