
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны журам”-ыг үндэслэн Орхон аймгийн ЗДТГ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төслийг боловсруулсан.
Уг түрээсийн орон сууцыг хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан, 315 айлын орон сууцны 70 хувийг түрээслэх, 30 хувийг худалдах шийдвэрийн дагуу иргэдийн өргөдлийг хүлээж аваад байгаа юм
Иймд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 11 хүртэл хүлээн авах байсныг сунгаж 18 болгожээ. Өнгөрсөн 12 дугаар сарын 11-нээс эхэлсэн уг бүртгэлд өнөөдрийн байдлаар 397 хүн өргөдлөө өгчээ.