
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр 11 жилийн өмнөх алдаандаа харамсаж сууна. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан “Буруугаа хүлээе. 2008 оны сонгуулиар бид мөнгө амласан. Ардчилсан нам ард түмэнд нэг сая төгрөг амлахад бид 1.5 сая болгож өсгөсөн. Олсон хэдэн төгрөгөө хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээрээ гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Харин одоо 4-р анги ?” хэмээн жиргэжээ.