
“Токио 2020” олимпийн тамирчдад гардуулах медалийг дахин боловсруулсан материалаар хийж байгаа гэдгийг зохион байгуулагчид өмнө нь зарлаж байсан.
Тэгвэл олимпийн тамирчдын унтах орыг дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийж байгаа аж.
Орны гудас нь олимпийн дараа хуванцар бүтээгдэхүүний зориулалтаар дахин ашиглах боломжтой полиэтилен / Полимер материалын нэг, хамгийн түгээмэл хуванцар/ материалаар хийгдсэн байна.
Нийт 26 мянган тамирчны ор олимпийн үеэр хэрэгтэй бөгөөд орны урт нь 2,10 метр, 200 кг-ийн жинг даахуйц байх юм. Энэ нь Риогийн олимпийн наадмын жингийн стандартаас ч илүү ажээ.
Энэхүү байгаль орчинд ээлтэй төлөвлөгөөний хүрээнд олимпийн бамбарыг хөнгөн цагаан хаягдал, дахин боловсруулсан гэр ахуйн эд хэрэгслүүд, далайн хуванцар хаягдал ашиглан хийх бол эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчнээс авах юм.
Зуны олимп нь энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх бол параолимп наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын зургаан хүртэл болно.
Эх сурвалж: bbc