
Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар өчигдөр 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй /Ө-48023’60’’ У-103005’60’’/ газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэлд Могод сумын төвөөс зүүн хойд зүгт долоон километрт “Зүүн хажуу”, 13 километрт орших “Баянгол” болон 16 километрийн зайд орших “Наран” гэх газруудад малчдын гэрт тус тус мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ