
Монголын улаан загалмай нийгэмлэг, Скай резорт цанын баазтай хамтран “Цэвэр агаар- Эрүүл инээмсэглэл” 1000 хүүхдийн цасны баярыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүргийн зорилтот бүлгийн 750, халамжийн төвийн 250 нийт мянган хүүхдийг энэ сарын 13,14-нд цэвэр агаарт чөлөөт цагийг нь өнгөрүүлэн тоглуулах аж.
Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар багачуудыг сноубоард, чарга, уулын болон гүйлтийн цанаар үнэ төлбөргүй тоглох боломжоор хангав. Мөн хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх зорилготой юм.