
Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгох арга хэмжээ авна. Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг зөрчвөл жолоочийг зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг арван мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авах юм байна.