
Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв ба Туркийн "Меморал" эмнэлгийн хооронд хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Санамжийг ХСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү болон "Memorial Bahcelievler" эмнэлгийг төлөөлөн Олон улсын маркетингийн группын менежер M.Ferhat Aktas нар байгууллаа.
"Memorial Bahcelievler" эмнэлэг нь олон улсын JCI магадлан итгэмжлэлтэй, дэлхийн хамгийн том эрүүл мэндийн цогцолборуудын нэг бөгөөд хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны талаар талууд санал солилцон юм.
Эх сурвалж: ХСҮТ