
Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 17 дахь өдөр бөгөөд он дуусахад 348 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, Тугчин одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2750.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.80, юань 399.70, вон 2.37 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Утас 86885060
- 10.30 цагт МҮОХ-нд Төрийн банкнаас Токио-2020 зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх 2 тамирчинд дэмжлэг олгоно.
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эко эрин үндэсний төсөл” ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлнэ.
- 11.30 цагт Ниййслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврийн “U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж, мөнгөн урамшуулал олгох талаар мэдээлнэ. Утас: 99693440
- 14.00 цагт СТӨ-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.
- Төрийн ордонд
- 09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
- 10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно. Утас: 88008781
- 10.00 цагт “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2010 онд Нигерийн Жос хотод Ислам болон Христийн шашинтнуудын хооронд мөргөлдөөн болж 200 хүн амь насаа алдав.
- 1998 онд Левинскийн дуулиан: АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон болон "Цагаан ордон"-д дадлага хийж байсан Моника Левински нарын нууц харилцааны талаар тусгай сурвалжлага, нийтлэл "Драдж Репорт" цахим хуудсанд анх тавигджээ.
- 1996 онд Тусгаар тогтносон Чех улс Европын холбоонд элсэх өргөдлөө өгчээ.
- 1992 онд Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийсэн Японы ерөнхий сайд Миязава Ки-Ичи дэлхийн II дайны үеэр Солонгосын эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг байсан явдалд албан ёсоор уучлал гуйв.
- 1991 онд Персийн булангын дайн: Холбоотны нэгдсэн хүчнүүд Ирак улсад "Цөлийн шуурга" ажиллагааг эхлүүлэв. Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Ирак улсад НҮБ-ын аюулгүйн зөвлөл хугацаа өгсөн ч хугацаандаа хариу өгөөгүй тул ийнхүү цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 1961 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхаувер албан тушаалаа өгөхөөс гурван хоногийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэв.
- 1950 онд Бостон хотын автомашины компанид зэвсэглэсэн 11 этгээд халдаж, 2 сая ам.долларыг хулгайлжээ.