
Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. ХБНГУ-ын “Мерск” компаниас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисыг хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан нь богино хугацаанд гарах боломж бүрдэж байгаа юм.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар “Меркс олон улсын байгууллага Монголын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлэх зөөврийн тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Өмнө нь эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан бөгөөд хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг байсан. Харин одоо зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахад тус дэм болно.