
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул энэ оны нэгдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжинь хотноо хоёр дахь удаа болсон “Binhai Chess Open” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүллээ.
Хятад, Энэтхэг, Казакстан, Канад, Шинэ Зеланд, Япон, Бангладеш зэрэг орны тамирчид оролцсон тус нээлттэй тэмцээнд мөн шатрын их мастер Ц.Батчулуун оролцож 5-р байр эзэлсэн байна.