
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас зургаан хэрэглэгч 10 сая төгрөгийн азтан боллоо. Урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөрж болж 2019 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 29,340,384 баримтаас азтануудыг тодруулсан.
Ингээд
- 10 сая төгрөгийн азтан 6
- 5 сая төгрөгийн азтан 25
- 1 сая төгрөийн азтан 232
- 100 мянган төгрөгийн азтан 2667
- 30 мянган төгрөгийн азтан 26378 тус тус тодров.
Супер шагнал буюу 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Дараагийн тохирол хоёрдугаар сарын 16-ны өдөр болно.