
Цэргийн бүртгэлийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд хороон дээр зохион байгуулна. Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн гуравт заасны дагуу хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгох юм байна.
Цэргийн албаны тухай хуулийн 34-р зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бүртгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
- Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
- 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
- 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч